ДАДЛАГА


ЕРӨНХИЙ ТАКТИК ХИЧЭЭЛЭЭР ЯВУУЛАХ ТАКТИК
ЖАГСААЛЫН ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Сэдэв-2, Хичээл №1: Машинаас суух, буух ажиллагаа
Хичээлийн зорилго: Сонсогчдод явган цэргийн байлдааны машин, хуягт тээвэрлэгч, автомашинд суух, буух  дадлага эзэмшүүлэхэд оршино.
Хичээллэх хугацаа: 6 цаг /270 минут/
Хичээллэх газар: Тактикийн талбай
Материал хэрэгслийн хангалт: Хүн бүр орон тооны зэвсэгтэй, эд хэрэгсэлтэй, ЯЦБМ, ХТ, Автомашин тус бүр 1 нэгж.
Боловсруулах асуудлууд:
1.    Байран дээр ЯЦБМ, ХТ, автомашинд суух, буух ажиллагаа
2.    Явдал дунд нь ЯЦБМ, ХТ, автомашинд суух, буух ажиллагаа
д/д
Боловсруулах асуудал
Хугацаа
Ажиллагааны зураглал
Багшийн ажиллагаа
Суралцагчийн ажиллагаа
1
2
3
4
5
6
Хичээлийн эхлэл хэсэг-15 минут
1
Хичээлийг эхлүүлэх
15 минут
Багш дамжааны жижүүрээс хичээлд бэлэн болсон талаарх илтгэлийг авна. Дараа нь ирцийг бүртгэнэ. Хичээлийн сэдэв, зорилго, боловсруулах асуудлыг сонсогчдод хэлж өгнө. Хичээлд бэлтгэсэн байдалд үзлэг явуулна.
Дамжааны жижүүр багшид илтгэл өгч, шалтгаантай байгаа сонсогчийн талаар хэлж өгнө.Хичээлийн сэдэв, зорилго, боловсруулах асуудлуудтай нэг бүрчлэн танилцан ойлгож авна. Хичээлд бэлтгэсэн байдлаа шалгуулна.
1
2
3
4
5
Үндсэн хэсэг-240 минут
2
Байран дээр ЯЦБМ-д суух ажиллагаа

10
минут
3 алхам (2м)
Б
АБ
П
ТЗ
НО
Б
МЖ
Б
ГТ
Г
Б
ЯЦБМ-нд мотобуудлагын тасгийн бие бүрэлдэхүүнийг суулгахдаа машинаас 2м буюу  3 алхмын зайтай машиныг голлуулан 2 эгнээ жагсаана.
Ингэж жагсахдаа тасгийн захирагч 1 дүгээр эгнээнд түүний шилийг хүн харахгүйгээр жагссан байна.
Сонсогчид тасгийн зохион байгуулалтад орж 1 дүгээр эгнээнд пулемётчин, түүний хажууд ахлах байлдагч, буудагч, буудагч, наводчик-оператор, 2 дугаар эгнээнд гранатомётчин, түүний хажууд гранатомётчны туслах, буудагч, буудагч, механик жолооч жагссан байна.
3
15
минут
3 алхам (2м)
НО
ТЗ
МЖ
Б
АБ
П
Б
ГТ
Г
Б
Б
3 алхам (2м)
Багш “Анхаар” командыг дарцаг болон амаар өгнө. Энэ командаар сонсогчид бууг “буу байдал”-д авч байгаа эсэхэд хяналт тавина.
Бүх сонсогчид дараагийн команд биелүүлэхэд бэлэн болсон эсэхийг ажиглан “Машиндаа” командыг дарцаг болон амаар өгнө. Энэ командыг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавина.
“Анхаар” командаар сонсогчид бууг “буу байдал”-д авч дараагийн командыг хүлээнэ. “Машиндаа” командаар 1 дүгээр эгнээ зүүн, 2 дугаар эгнээ баруун тийш эргэж, машины ард 3 алхам буюу 2 метрийн зайтай 2-ын цуваанд орж зогсоно. Харин энэ үед тасгийн захирагч, механик жолооч, наводчик-оператор 3 машины урд түүнийг  голлон 3 алхам буюу 2 метрийн зайтай зогссон байна.
1
2
3
4
5
6
4
Байран дээр ЯЦБМ-д суух ажиллагаа
15
минут
НО
Б
АБ
П
МЖ
Б
ГТ
Г
ТЗ
Б
Б
Багш “Суу”командыг дарцаг болон амаар өгнө. Суу командаар сонсогчид машинд зөв, хурдан шуурхай сууж байгаа эсэхэд хяналт тавина. Гаргасан алдаа дутагдал бүрийг тухай бүрт нь засуулж, дахин хийлгэх замаар хурдан зөв хийж чаддаг болгоно.
“Суу” командаар тасгийн захирагч, механик жолооч, наводчик-оператор 3 өөр өөрсдийн нээлхийгээр хурдан орж, нээлхийгээ хаасан байна. Харин десантийн тасаг машины хойно 2-ын цуваанд сонсогчдын эхний 2 арын хаалгийг нээж суух ба сүүлийн 2 хаалгийг хаасан байх ёстой.
5
Байран дээр ЯЦБМ-аас буух ажиллагаа
10
минут
Багш “Анхаар” командыг дарцаг болон амаар өгнө. Анхаар командаар сонсогчид хэрхэн ажиллаж байгаад хяналт тавина.
“Анхаар” командаар сонсогчид буудлага үйлдэх цонхноос буугаа авч, буухад бэлтгэнэ.
6
15
минут
Багш “Машинаас” командыг амаар болон дарцгаар өгнө. Командаар сонсогчид хэрхэн ажиллаж байгаад хяналт тавьж, алдаа дутагдлыг цаг тухайд нь засна.
“Машинаас” командаар хамгийн ард сууж байгаа 2 сонсогч хаалганы түгжээг мултлах ба тасгийн захирагч, механик жолооч, наводчик-оператор 3 тус тусын нээлхийн түгжээг тайлна.
7
15
минут
Багш “Буух” командыг амаар болон дарцагаар өгнө. Командаар сонсогчид хэрхэн ажиллаж байгаад хяналт тавьж, алдаа дутагдлыг цаг тухайд нь засна.
“Буух” командаар тасгийн бие бүрэлдэхүүн машинаас түргэн бууж, өөрсдийн нээлхий, хаалгуудыг хааж, анх зогсож байсан газартаа 2 эгнээ жагсана.
1
2
3
4
5
6
8
Байран дээр  хуягт тээвэрлэгчид суух ажиллагаа

10 минут
3 алхам (2м)
Б
АБ
П
ТЗ
Н
Б
Ж
Б
ГТ
Г
Хуягт тээвэрлэгчид мотобуудлагын тасгийн бие бүрэлдэхүүнийг суулгахдаа машинаас 2м буюу  3 алхмын зайтай машиныг голлуулан 2 эгнээ жагсаана.
Ингэж жагсахдаа тасгийн захирагч 1 дүгээр эгнээнд түүний шилийг хүн харахгүйгээр жагссан байна.
Сонсогчид тасгийн зохион байгуулалтад орж 1 дүгээр эгнээнд пулемётчин, түүний хажууд ахлах байлдагч, буудагч, буудагч, наводчик, 2 дугаар эгнээнд гранатомётчин, түүний хажууд гранатомётчны туслах, буудагч, жолооч жагссан байна.
9
Байран дээр  хуягт тээвэрлэгчид суух ажиллагаа

15 минут
2 алхам
Б
АБ
П
ГТ
Г
Б
Б
Н
ТЗ
 Ж
1 алхам
Багш “Анхаар” командыг дарцаг болон амаар өгнө. Энэ командаар сонсогчид бууг “буу байдал”-д авч байгаа эсэхэд хяналт тавина.
Бүх сонсогчид дараагийн команд биелүүлэхэд бэлэн болсон эсэхийг ажиглан “Машиндаа” командыг дарцаг болон амаар өгнө. Энэ командыг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавина.
“Анхаар” командаар сонсогчид бууг “буу байдал”-д авч дараагийн командыг хүлээнэ. “Машиндаа” командаар 1 дүгээр эгнээ зүүн, 2 дугаар эгнээ баруун тийш эргэж, машины хажууд цуваанд орж зогсоно. Харин энэ үед тасгийн захирагч 2 алхам, жолооч 1 алхмын зайтай машины урд зогссон байна. Наводчик гранатомётчны ард машины баруун гар талд зогссон байна.
1
2
3
4
5
6
10
Байран дээр  хуягт тээвэрлэгчид суух ажиллагаа

15 минут
Н
Б
АБ
П
Ж
Б
ГТ
Г
ТЗ
Б
Багш “Суу”командыг дарцаг болон амаар өгнө. Суу командаар сонсогчид машинд зөв, хурдан шуурхай сууж байгаа эсэхэд хяналт тавина. Гаргасан алдаа дутагдал бүрийг тухай бүрт нь засуулж, дахин хийлгэх замаар хурдан зөв хийж чаддаг болгоно.
“Суу” командаар тасгийн захирагч,  жолооч, наводчик 3 өөр өөрсдийн нээлхийгээр хурдан орж, нээлхийгээ хаасан байна. Харин десантийн тасаг 2 талын нээлхийгээр хурдан орж, нээлхийг хаасан байна.
11
Байран дээр хуягт тээвэрлэгчээс буух ажиллагаа
10
минут
Багш “Анхаар” командыг дарцаг болон амаар өгнө. Анхаар командаар сонсогчид хэрхэн ажиллаж байгаад хяналт тавина.
“Анхаар” командаар сонсогчид буудлага үйлдэх цонхноос буугаа авч, буухад бэлтгэнэ.
12
15
минут
Багш “Машинаас” командыг амаар болон дарцгаар өгнө. Командаар сонсогчид хэрхэн ажиллаж байгаад хяналт тавьж, алдаа дутагдлыг цаг тухайд нь засна.
“Машинаас” командаар тус тусын нээлхийний түгжээг мулталж буухад бэлэн байдалтай байна.
13
15
минут
Багш “Буух” командыг амаар болон дарцагаар өгнө. Командаар сонсогчид хэрхэн ажиллаж байгаад хяналт тавьж, алдаа дутагдлыг цаг тухайд нь засна.
“Буух” командаар тасгийн бие бүрэлдэхүүн машинаас түргэн бууж, өөрсдийн нээлхийнүүдийг хааж, анх зогсож байсан газартаа 2 эгнээ жагсана.
14
Автомашинд суух, буух ажиллагаа
40
минут
Багш “Анхаар машиндаа суу”, “Анхаар машинаас буу” командыг дарцаг болон амаар өгнө. Дээрх командуудаар сонсогчид хэрхэн ажиллаж байгаад хяналт тавьж, гаргасан алдаа дутагдлыг цаг тухайд нь засаж давтан хийлгүүлнэ.
Дээрх 2 командаар сонсогчид ЯЦБМ-нд суух, буухтай адилхан боловч машинд суухдаа сонсогчид арын эгнээний хүндээ буугаа дамжуулсан байх ба эхний 2 хүн тэвшийг буулгаж буугүйгээр тэвшинд дээр гарсан байна. Дараагийн хүний бууг авч зүүн гарнаас нь татах замаар тэвшинд тасгийн бие бүрэлдэхүүн суух ба сүүлийн 2 хүн тэвшийг хөлөөрөө татаж хаасан байна.
1
2
3
4
5
6
15
Явдал дунд нь ЯЦБМ, ХТ,  Автомашинд суух буух ажиллагаа
40
минут
Сонсогчдод явж байгаа машинд хэрхэн суух, буух талаар зааварчилгаа өгч, өөрийн биеэр хийж үзүүлнэ. ЯЦБМ, хуягт тээвэрлэгч, автомашиныг 6-8 км/цагийн хурдтай явуулна. Сонсогчдын явдал дунд нь машинд суух, буух ажиллагаанд хяналт тавьж, гаргасан алдаа дутагдлыг цаг тухайд нь хэлж, аюулгүй ажиллагааг сайтар хангаж ажиллана.
Сонсогчид багшийн өгсөн зааварчилгаа болон багшийн хийж байгаа ажиллагааг нэг бүрчлэн сайтар ойлгож, биеэрээ дадлагыг хийнэ. Автомашинаас буухдаа сонсогчид араараа харж үсрэн буух ба буусныхаа дараа тасгийн гинжинд тарж, машины урд хэсэгтэй зэрэгцэн байлдааны журманд хөдөлгөөн үйлдэнэ.
Хичээлийн төгсгөл хэсэг - 15 минут
16
Хичээлийг дуусгах
15
минут
Хичээлийн явцад гаргасан нийтлэг алдаа дутагдлуудыг хэлж, тэдгээрийг хэрхэн засах талаар зааварчилгаа өгөх.
Хичээлд сайн болон муу оролцсон сонсогчдыг үнэлсэн үнэлгээг танилцуулах, дараагийн хичээлийн бэлтгэл, гэрийн даалгаврыг танилцуулах
Багшийн хэлсэн алдаа дутагдлыг дахин гаргахгүй байх, өөрийн хичээлд хэрхэн оролцсон талаарх үнэлгээтэй танилцах, дараагийн хичээлийн бэлтгэл ажлыг хангах

















































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































 
ЕРӨНХИЙ ТАКТИК ХИЧЭЭЛЭЭР ЯВУУЛАХ ТАКТИК
ЖАГСААЛЫН ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Сэдэв-3, Хичээл №1: Байлдааны талбар дээр явганаар хөдөлгөөн үйлдэх аргууд
Хичээлийн зорилго: Сонсогчдод байлдааны талбарт явганаар хэрхэн хөдөлгөөн үйлдэх, өөрсдийн аюулгүй байдлыг хангах дайсанд хэрхэн ойртох  дадлага эзэмшүүлэхэд оршино.
Хичээллэх хугацаа: 6 цаг /270 минут/
Хичээллэх газар: Тактикийн талбай
Материал хэрэгслийн хангалт: Хүн бүр орон тооны зэвсэгтэй, эд хэрэгсэлтэй байна.
Боловсруулах асуудлууд:
1.    Хурдавчилсан алхаагаар хөдөлгөөн үйлдэх арга
2.    Гүйлтээр хөдөлгөөн үйлдэх арга
3.    Үсрэлтээр хөдөлгөөн үйлдэх арга
4.    Мөлхөлтөөр хөдөлгөөн үйлдэх арга
д/д
Боловсруулах асуудал
Хугацаа
Ажиллагааны зураглал
Багшийн ажиллагаа
Суралцагчийн ажиллагаа
1
2
3
4
5
6
Хичээлийн эхлэл хэсэг-15 минут
1
Хичээлийг эхлүүлэх
15 минут
Багш дамжааны жижүүрээс хичээлд бэлэн болсон талаарх илтгэлийг авна. Дараа нь ирцийг бүртгэнэ. Хичээлийн сэдэв, зорилго, боловсруулах асуудлыг сонсогчдод хэлж өгнө. Хичээлд бэлтгэсэн байдалд үзлэг явуулна.
Дамжааны жижүүр багшид илтгэл өгч, шалтгаантай байгаа сонсогчийн талаар хэлж өгнө.Хичээлийн сэдэв, зорилго, боловсруулах асуудлуудтай нэг бүрчлэн танилцан ойлгож авна. Хичээлд бэлтгэсэн байдлаа шалгуулна.
1
2
3
4
5
Үндсэн хэсэг-240 минут
2
Хурдавчилсан алхаагаар хөдөлгөөн
үйлдэх арга

45
минут
Хурдавчилсан алхааг байлдааны талбар дээр дайснаас алслагдсан буюу түүний хяналтаас далдлагдсан, буудлагын үндсэн зэвсгийн  харааны галын бүсийн гадна ажиллах үед хэрэглэдэг талаар багш сонсогчидод хэлж өгнө. Түүнчлэн энэ үед хөдөлгөөний дундаж хурд газар орны нөхцлөөс шалтгаалан 5-7 км/цагаас багагүй байх ёстой. Энэ нь 1 минутад дундажаар 60-80-аас доошгүй хос алхам хийх хурд юм.
Холын зайг богино хугацаанд туулах үед хурдавчилсан алхам, гүйлтийг хослуулан хөдөлгөөн үйлдэж болно.
            Хурдавчилсан алхмаар хөдөлгөөн үйлдэх үед, цагийн байдлаас шалтгаалан, зэвсгээ байлдааны болон аяны байдалд авч явна гэдгийг тус тус хэлж өгөх ба дайсны гэнэтийн аюулын үед ямар ямар дохио команд өгөгдөж болох тэдгээрээр хэрхэн ажиллах талаар зааварчилгааг давхар өгнө.
Сонсогчид багшийн хэлсэн зааварчилгааг сайтар ойлгож авна. Хурдавчилсан алхаагаар 5000 метр газрыг туулна. Түүнчлэн хурдавчилсан алхаагаар хөдөлгөөн үйлдэх үед дайсны агаарын дайралт, цөмийн цохилт, химийн дайралтын үед өгөгдөх дохио командуудаар хурдан шуурхай зөв ажиллана.
3
Гүйлтээр хөдөлгөөн
үйлдэх арга
45
минут
            Хөдөлгөөнийг гүйлтээр гүйцэтгэх аргыг, ихэвчлэн, дайсанд илрэгдэж болох газар орны хэсэгт, түүний буудлагын үндсэн төрлийг зэвсгийн ашигтай тусгалын бүсийн гадна талд хэрэглэнэ.
            Дайсанд ойртох хэмжээгээр, гүйлтээр үйлдэх хөдөлгөөн нь нэг далдлалтаас, нөгөөд шилжих журмаар завсарлагаатайгаар явагдана. Хоёр далдлалтын хоорондох зайг туулах хугацаа аль болох бага байх ёстой. Энэ нь гүйлтийн хурдыг нэмэгдүүлснээр хангагдана.
            Намхан саад, далдлалт бүхий газар орны хэсэгт, тэдгээрийг ашиглан гүйнэ. Ийм далдлалт үгүй газарт, биеийн хянагдах, дайсны суманд оногдох талбайг багасгахын тулд бөхийж гүйнэ гэдгийг багш хэлж өөрөө биеэрээ хийж гүйцэтгэнэ. Гүйлтийн үед гарч болзошгүй саад, түүнийг хэрхэн туулах талаар зааварчилгааг сонсогчдод хэлж өгнө.

Багшийн хэлсэн зааварчилгааны дагуу гүйлтийг 3000 метр зайнд хийж гүйцэтгэнэ. Гүйхдээ тасгийн бие бүрэлдэхүүн бүгд тогтоосон хугацаанд саадыг туулж, өөрийн аюулгүй байдлыг хангасан байдалтайгаар гүйцэтгэнэ.
1
2
3
4
5
6
4
Үсрэлтээр хөдөлгөөн
үйлдэх арга
90
минут
Үсрэлтийг дайсны үндсэн зэвсгийн ашигтай тусгалд орсон үеэс эхлэх хэрэглэнэ гэдгийг багш хэлээд үсрэлтийг хэрхэн гүйцэтгэх зааварчилгааг өгнө. Үсрэлтээр хөдөлгөөн үйлдэх командыг дараах байдлаар өгнө. “Тасаг, тийм чиг, тийм зааг хүртэл хаанаас хэд хэдээр Үсрэлтээр урагшаа”
Сонсогчид газар орны халхлах чанарыг ашиглан хоёр тийшээ займчин гүйх ба нэг гүйлтийн хэмжээ 10-20 алхам буюу 2-4 секундын хугацаатай байна. Үсрэлт хийж байгаа сонсогчийг үсрээгүй сонсогчид өөрийн галаар халхлана. Үсрэлт хийсэн газар болгондоо байраа мөлхөх, өнхрөн байдлаар сэлгэсэн байх ёстой. /500 метр газар туулах/
5
Мөлхөлтөөр хөдөлгөөн
үйлдэх арга
20
минут
Багш хэвтээгээр хэрхэн мөлхөх талаар зааварчилгааг өгнө. Зааврчилгаа өгсөний дараагаар өөрийн биеэр хийж гүйцэтгэнэ.
Багшийн өгсөн зааварчилгааны дагуу мөлхөлтийг хурдан шуурхай гүйцэтгэнэ. 30 метр газрыг туулсан байх шаардлагатай.
6
20
минут

Багш өвдөг, тохой дээр хэрхэн мөлхөх талаар зааварчилгааг өгнө. Зааврчилгаа өгсөний дараагаар өөрийн биеэр хийж гүйцэтгэнэ.
Багшийн өгсөн зааварчилгааны дагуу мөлхөлтийг хурдан шуурхай гүйцэтгэнэ. 50 метр газрыг туулсан байх шаардлагатай.
1
2
3
4
5
6
7
Мөлхөлтөөр хөдөлгөөн
үйлдэх арга
20
минут

Багш хажуугаар хэрхэн мөлхөх талаар зааварчилгааг өгнө. Зааврчилгаа өгсөний дараагаар өөрийн биеэр хийж гүйцэтгэнэ.
Багшийн өгсөн зааварчилгааны дагуу мөлхөлтийг хурдан шуурхай гүйцэтгэнэ. 50 метр газрыг 25 кг ачаатайгаар туулсан байх шаардлагатай.
Хичээлийн төгсгөл хэсэг-15 минут
8
Хичээлийг дуусгах
15
минут
Хичээлийн явцад гаргасан нийтлэг алдаа дутагдлуудыг хэлж, тэдгээрийг хэрхэн засах талаар зааварчилгаа өгөх.
Хичээлд сайн болон муу оролцсон сонсогчдыг үнэлсэн үнэлгээг танилцуулах, дараагийн хичээлийн бэлтгэл, гэрийн даалгаврыг танилцуулах
Багшийн хэлсэн алдаа дутагдлыг дахин гаргахгүй байх, өөрийн хичээлд хэрхэн оролцсон талаарх үнэлгээтэй танилцах, дараагийн хичээлийн бэлтгэл ажлыг хангах

























































































































































































































































































































































































































































































































































































 Явганаар хөдөлгөөн үйлдэх нормативууд

Д/д
Нормативын нэр
Нормативыг биелүүлэх нөхцөл
Үнэлэлт
/өөрийгөө үнэлэх/
A
B
C
D
1.     
Хурдавчилсан алхмаар 5000 м зам туулах
ЦАХ нэг бүрийн бүрэн зэвсэг, агсамж, үүргэвчтэйгээр хурдавчилсан алхмаар уг зайг туулна
40’
50’
60’
60’-
2.     
Гүйлтээр 3000 м зам туулах
ЦАХ нэг бүрийн бүрэн зэвсэг, агсамжтай байна.
12’
12’20’’
12’40’’
13’
3.     
Үсрэлтээр 500 м зам туулах
ЦАХ нэг бүрийн бүрэн зэвсэгтэй байна.
3’20’’
3’40’’
4’
4’20’’
4.     
Мөлхөлтөөр хөдөлгөөн үйлдэх
а) хэвтээгээр мөлхөх
б) өвдөг, тохой дээр мөлхөх
в) хажуугаар мөлхөх
ЦАХ нэг бүрийн бүрэн зэвсэгтэй байна.
а) 30 м зам туулна.
1’
1’20’’
1’40’’

2’

б) 50 м зам туулна.
50’’
1’
1’20’’

1’40’’

в) 50 м замыг 25 кг ачаатайгаар туулна.
1’40’’
2’
2’20’’
2’40’’


 Газар орон дээр байр, галт байрыг сонгох, төхөөрөмжлөх” СЭДВЭЭР ЯВУУЛАХ ДАДЛАГЫН ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ


Сэдэв №4,  Хичээл №1: Газар орон дээр байр, галт байрыг сонгох, төхөөрөмжлөх
Хичээлийн зорилго: Сонсогчдод газар орон дээр өөрийн байрыг хэрхэн сонгон авах, түүнийгээ төхөөрөмжлөх, өнгөлөн далдлах дадлагыг эзэмшүүлэхэд оршино.
Хичээллэх хугацаа: 6 цаг /270 минут/
Хичээл явуулах газар: Шар хадны сургалтын төв
Материал хангалт: Хүн нэг бүрийн зэвсэглэл, байлдааны хүрз, хувийн хэрэгсэл
Боловсруулах асуудал:
Газар орон дээр өөрийн байрыг сонгох
Сонгон авсан газар орон дээр өөрийн байрыг төхөөрөмжлөх
Төхөөрөмжилсөн байраа өнгөлөн далдлах

д/д
Боловсруулах асуудал
Хугацаа
/мин/
Багшийн
ажиллагаа
Суралцагчийн ажиллагаа
1
2
3
4
5
Хичээлийн эхлэл хэсэг-15 минут
1.
Хичээлийг эхлүүлэх
15
минут
Сонсогчдод хичээлийн сэдэв, явагдах дараалалыг танилцуулах, сонсогч нэг бүрийн хичээлийн бэлтгэлийг шалгах, мэдээлэл хийх
Хичээлийн сэдэв, явагдах дарааллыг ойлгох, өөрсдийн хувийн бэлтгэлийг шалгуулах, багшийн өгөх мэдээллийг сонсох
Хичээлийн үндсэн хэсэг-240 минут
2.
Газар орон дээр өөрийн байрыг сонгох
20
минут
Сонсогчдыг тасгийн зохион байгуулалтад оруулж, тасгийн захирагчаар томилогдсон сонсогчид байрыг хэрхэн сонгож авах болон байрлалд тавигдах шаардлагын талаар зааварчилгаа өгнө. Дараа нь тасгийн захирагчаар хүн нэг бүрийн байрыг сонгуулна.
Тасгийн захирагчийн заасан байр нь тавигдах шаардлагад нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөх, шаардлагад нийцээгүй тохиолдолд түүний үндэслэлийг тасгийн захирагчдаа зөв тайлбарлан таниулах
1
2
3
4
5
3.
Сонгон авсан газар орон дээр өөрийн байрыг төхөөрөмжлөх





180 минут
     









     Хүн нэг бүрийн нуувчийг хэрхэн төхөөрөмжлөх талаар зааварчилгаа өгнө.
        Цагийн байдлын хүндрэлтай нөхцөлд нуувчийг хэрхэн төхөөрөмжлөх талаар мөн зааварчилгааг өгнө.










      



     




     
     



          



     
       Сонсогчид тасгийн захирагчийн заасан газар байрлалтын шаардлага хангасан газар орон дээр хүн нэг бүрийн нуувчийг төхөөрөмжилнө.




      Хэвтээ, суугаа, босоо нуувчийг төхөөрөмжлөх ажлыг гүйцэтгэнэ. Эхлээд суугаа нуувчийг заасан хэмжээгээр нь өөрт байгаа байлдааны хүрзийг ашиглан төхөөрөмжилнө.




        Дараа нь хэвтээ нуувчаа суугаа нуувч болгон төхөөрөмжилнө.




         Суугаа нуувчаа төхөөрөмжилсөний дараа босоо нуувчийг төхөөрөмжилж тасгийн захирагчдаа шалгуулан зохих үнэлгээг авна.
4.
Төхөөрөмжилсөн байраа өнгөлөн далдлах

40 минут
Сонсогчдод өөрсдийн төхөөрөмжилсөн нуувчийн буудлагын секторыг хэрхэн гаргах, түүнчлэн дайсанд илрэгдэхгүй байх, төрөл бүрийн дайснаас үзүүлж болзошгүй аюулын хөнөөлийг бууруулах талаар зааварчилгаа өгөх
Багшийн өгсөн зааварчилгааны дагуу өөрийн төхөөрөмжилсөн нуувчийг өнгөлөн далдлах
Хичээлийн төгсгөл хэсэг-15 минут
5.
Хичээлийн төгсгөл
15 минут
Хичээлийн явц байдлын талаар өөрийн дүгнэлтийг өгөх, дараагийн хичээлд юу бэлтгэх талаар даалгавар өгч, хичээлийг дуусгах
Сонсогчид өөрсдийгөө хэрхэн оролцсон талаарх үнэлгээг сонсож, дараагийн хичээлийн даалгаврыг тэмдэглэн авах


                            Байр, галт байр төхөөрөмжлөх нормативууд

Д/д
Нормативийн нэр
Yнэлгээ
A
B
C
D
F
1
Нэг бүрийн нуувч ухаж, өнгөлөн далдлах:
  Автоматаар буудах нуувч:
·         Хэвтээ байдлаас
·         Суугаа байдлаас
·         Босоо байдлаас



25
55’
-


27’
1 цаг
-


32’
1 цаг 10
-
Дээрх нормативт хугацааг хангаагүй бол
2
Пулемётоор буудах нуувч:
·         Хэвтээ байдлаас
·         Суугаа байдлаас
·         Босоо байдлаас

30
1 цаг 20
2 цаг 10

35
1 цаг 30
2 цаг 20
45

1 цаг 45
2 цаг 45’
3
ЯЦБМ /хуяг тээвэрлэгч/-ны нуувч ухаж өнгөлөн далдлах /гараар/:
·         ЯЦБМ-ны нуувч
·         Хуягт тээвэрлэгчийн нуувч


3 цаг
6 цаг


3 цаг 20
6 цаг 30


4 цаг
7 цаг 30

 
Хянах пост ба хянагчийн ажиллагаа” СЭДВЭЭР ЯВУУЛАХ
ДАДЛАГЫН ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ


Сэдэв №5,  Хичээл №2: Хянах пост ба хянагчийн ажиллагаа
Хичээлийн зорилго: Сонсогчдод хянагч, хянах пост, чагналт, чагнах постын ажиллагаанд дадлагажуулахад оршино.
Хичээллэх хугацаа: 6 цаг /270 минут/
Хичээл явуулах газар: Шар хадны сургалтын төв
Материал хангалт: Хүн нэг бүрийн зэвсэглэл, хувийн хэрэгсэл, дуран, офицер цүнх, хол хэмжигч багаж, хяналтын журнал
Боловсруулах асуудал:
Хянагчийн ажиллагаа
Хянах постын ажиллагаа
Чагналт, чагнах постын ажиллагаа

д/д
Боловсруулах асуудал
Хугацаа
/мин/
Багшийн
ажиллагаа
Суралцагчийн ажиллагаа
1
2
3
4
5
Хичээлийн эхлэл хэсэг-15 минут
1.
Хичээлийг эхлүүлэх
15
минут
Сонсогчдод хичээлийн сэдэв, явагдах дараалалыг танилцуулах, сонсогч нэг бүрийн хичээлийн бэлтгэлийг шалгах, мэдээлэл хийх
Хичээлийн сэдэв, явагдах дарааллыг ойлгох, өөрсдийн хувийн бэлтгэлийг шалгуулах, багшийн өгөх мэдээллийг сонсох
Хичээлийн үндсэн хэсэг-240 минут







2.













2.






Хянагчийн ажиллагаа













Хянагчийн ажиллагаа












20 минут













70 минут
Хянагчийг томилох, түүний хяналт явуулах байрыг сонгож өгөх
 










Газар орныг хянах журмыг зааж өгөх
 



















Хянагчаар томилогдсон сонсогч өөрийн гүйцэтгэх үүргийг бусад сонсогчдод тайлбарлаж өгөх, хяналт явуулах байрлалд хяналтыг явуулах нөхцлийг бүрдүүлж, төхөөрөмжлөх


   Хянах секторыг эхлээд дагууд нь, дараа нь хөндлөн чиглэлд гүйлгэн ажиглаж, байлдааны талбар дээрх цагийн байдлын ерөнхий байдлыг тогтоогоод, дараа  нь дайсан далдлагдан байрлаж, /хөдөлгөөн үйлдэж/ болох бартаатай хэсэг /ойн цоорхой, шугуй, суурин газар, цэцэрлэг, гуу жалга, уулын хажуу гэх мэт/-ийг хянаж, эцэст нь газар орны юмсыг нэг бүрчлэн нягт нямбай хянана.
3.
Хянах постын ажиллагаа
90 минут
2-3 сонсогчоос бүрдсэн хянах постыг байгуулна. Хянах постод үүрэг тавина. Хянах постын байрыг төхөөрөмжлүүлэх
 













Хяналт үйлдэх журмыг зааж өгөх, хяналтын үр дүнг илтгүүлэх, хянах постыг халалцуулах ажиллагааг удирдах
      Хянах постод томилогдсон сонсогчид багшийн заасан газарт хянах постыг төхөөрөмжлөх, тавигдсан үүргийг  биелүүлэх.

     Хяналт үйлдэх илэрсэн зүйлийн талаар холбооны хэрэгслээр илтгэх, түүнийг тэмдэглэх ажиллагааг хийх.

    Дараагийн ирсэн хянах постод өөрийн хянах постоо хүлээлгэн өгөх
4.
Чагналт, чагнах постын ажиллагаа
60 минут
Дуу чимээг илрүүлэх түүний зайны нормативыг хэлж өгөх, дайсны зарим объект ажиллагааны шинж тэмдэгээр чагналтыг хэрхэн зохион байгуулах талаар зааварчилгаа өгөх
Шөнийн болон хязгаартай үзэгдэх нөхцөлд дуу чимээгээр зай хэмжээг тодорхойлох, дайсны ажиллагааны шинж чанар, ямар  техник хөдөлгөөн үйлдэж  байгааг тодорхойлох
Хичээлийн төгсгөл хэсэг-15 минут
5.
Хичээлийн төгсгөл
15 минут
Хичээлийн явц байдлын талаар өөрийн дүгнэлтийг өгөх, дараагийн хичээлд юу бэлтгэх талаар даалгавар өгч, хичээлийг дуусгах
Сонсогчид өөрсдийгөө хэрхэн оролцсон талаарх үнэлгээг сонсож, дараагийн хичээлийн даалгаврыг тэмдэглэн авах

Хяналтын журнал хөтлөх загвар
Хяналт хийсэн цаг
Хаана, юу илэрсэн
Хэнд, хэзээ илтгсэн
200..  ....    .....
   Он,    сар,   өдөр
07.30
Тэмдэгт 1, баруун тийш 30, цаашаа 100, бутны дэргэдээс пулемёт буудсан
       . .
 1-д,    07.30
      эсвэл
1 мбт-ын захирагч түрүүч Доржид, 07.30

Тамхины цог - 200м, шүдэнзний дөл - 3000м, гар чийдэнгийн гэрэл - 5000м-т
харагддаг. Дууны хурд 333 м/с, гэрлийн хурд 300.000 м/секунд байдаг байна.
      
       Дуу чимээний сонсогдох холын зай
Дуу чимээний эх булаг
Сонсогдох зай /км/
Их бууны буудлага
Автомат бууны ээлжээр буудах чимээ
Автомат винтовын нэгээр буудах чимээ
Танк, гинжит хуягт техникийн хөдөлгөөн /гинжний чимээ/
Цэлмэг хүйтэн шөнө нисэх онгоцны моторын дуу
Танкийн моторын чимээ
Автомашины дуут дохио
Ачааны машины моторын чимээ
Нуувч, далдлалт ухах чимээ /хүрз, жоотууны чулуунд харших чимээ/
Командлах дуу чимээ
Салбар явган жагсаалаар явах хөлийн чимээ
Ярих,зөөлөн ханиах, буу сумлах, торон саад огтлох чимээ
Гадас шаах чимээ
Мод хөрөөдөх, цавчих чимээ
Огтолсон мод унахад гарах чимээ
10-15
3-4
2-3
2-4
40 хүртэл
1-1,5
2-3
0,5-1
1 хүртэл
0,5-1
0.3-0,6
0,1-0,3
0,3
0,3-0,5
0,8



Зарим юмсийн харагдах холын зай

Объект, түүний шинж тэмдэг
Харагдах алсын зай /км/
Онцгой байгаа бяцхан байшин
Дээвэр дээрх утааны яндан
Газар дээрх онгоц, танк
Ургаа мод, утасны шон, км-ийн шон
Хөдөлж, гүйж яваа хүний гар, хөл
Миномёт, танк эсэргүүцэх бууны гол төмөр, торон саадны шон, цонхны рамны мод
Байшингийн дээвэр, модны мөчир болон шонд ороосон утас
Цэргийн хүний хувцасны товч, бүсний арал нэг бүрийн зэвсэг
Хүний нүүрний хэлбэр дүрс, гарын сарвуу, буудлагын зэвсгийн жижиг деталь
5
3
1.2
1.0
0.7

0.2-0.3
0.2
0.15-0.17

О.1

Мянганы хуваарь ашиглан холын зайг тодорхойлох
            Хянагдаж байгаа целийн аль нэг хэмжээ тодорхой үед дурангийн өнцөг хэмжих торыг ашиглан түүний холын зайг тодорхойлж болно.

 Yүний тулд    Д  =    ;    (7.1)    томъёог ашиглана. Энд :
Д  -  Цель хүртэлх алсын зай;
В  - Хянагдаж байгаа целийн мэдэгдэж байгаа хэмжээс;
У  - Дуран /буссоль/-гийн өнцөг хэмжих торын халхлагдсан хэмжээ.

ЦЕЛЬ ЗААХ, ГАЛ ЗАСВАРЛАХ” СЭДВЭЭР ЯВУУЛАХ
ДАДЛАГЫН ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ


Сэдэв №7,  Хичээл №1: Цель  заах, гал засварлах
Хичээлийн зорилго: Сонсогчдод целийг үнэлэх, түүнийг заах, галын үр дүнг хянаж, засварлаж чаддаг болгоход оршино.
Хичээллэх хугацаа: 6 цаг /270 минут/
Хичээл явуулах газар: Шар хадны сургалтын төв
Материал хангалт: Хүн нэг бүрийн зэвсэглэл, хувийн хэрэгсэл, офицер цүнх, гэрэлт сум-60 ширхэг, дохионы буу-1 ширхэг, 4 өнгийн 2 сум
Боловсруулах асуудал:
Цель заах
Цель засварлах

д/д
Боловсруулах асуудал
Хугацаа
/мин/
Багшийн
ажиллагаа
Суралцагчийн ажиллагаа
1
2
3
4
5
Хичээлийн эхлэл хэсэг-15 минут
1.
Хичээлийг эхлүүлэх
15
минут
Сонсогчдод хичээлийн сэдэв, явагдах дараалалыг танилцуулах, сонсогч нэг бүрийн хичээлийн бэлтгэлийг шалгах, мэдээлэл хийх
Хичээлийн сэдэв, явагдах дарааллыг ойлгох, өөрсдийн хувийн бэлтгэлийг шалгуулах, багшийн өгөх мэдээллийг сонсох
Хичээлийн үндсэн хэсэг-240 минут







2.



























2.






Цель заах




























Цель заах









40 минут












30 минут









40 минут










30 минут















30 минут





       Дайсны чухал целийг үнэлэх, илрүүлэх, тэмдэгт ашиглан целийг хэрхэн заадаг талаар хэлж өгөх, зарим сонсогчдоор целийг заалгуулах
 











      Гэрэлт сум, дохионы сумаар целийг хэрхэн заах талаар хэлж өгөх, целийг зааж үзүүлэх, зарлан мэдээлэлт, харилцан ажиллагаа, удирдлагын дохиотой давхацахаас болгоомжлох хэрэгтэй.
Соронзон зовхисоор цель заах
   Чиглэл ба холын зайгаар цель заах

 










Сонсогчдоор целийг заалгуулах, холын зайг нь тодорхойлуулах, гаргасан алдааг тухай бүрт нь засах

  Целийн шинж чанараар түүнийг заах
     Байлдааны талбар дээрх целийн онцлог байдал, илэрч байгаа шинжээр нь сонсогчдоор целиүдийг заалгуулна. Целийг чадварлаг заах нь түүнийг богино хугацаанд устгах боломжийг олгоно.
 Багшийн заасан цель илрүүлэх, үнэлэх, тэмдэгтээр целийг заахыг сайтар ойлгож авах. Жишээлбэл: 
1.  Тэмдэгт 3. Зүүн гар тийш 4 хуруу, нааш 50. овгор шорооны ард,  ТАНК;
2.    Тэмдэгт 3. Баруун гар тийш 1-00, нааш 100 нуувч дахь,  ГАР ПУЛЕМЁТ;
3.    Тэмдэгт 3. Баруун гар тийш 45°, нааш 150. бутны ёроолд,  СУУРЬТ ПУЛЕМЁТ гэх мэт.
       Шөнө буюу хязгаартай үзэгдэх нөхцөлд энэ аргыг ихэвчлэн хэрэглэнэ. Гэрэлт сум ашиглан багшийн командаар целийг заах

     Байлдааны талбар дээр ертөнцийн зүг чигийн азимутыг тодорхойлон, шөнийн харанхуйд сайн харагдахуйц ойр зайнд гадас, жижиг биетээр тэмдэглэх
Жишээлбэл, соронзон зовхис,  90°. БҮЛЭГ ЯВГАН ЦЭРЭГ гэх мэт



        Цель илэрхий тод хянагдаж буй  үед зөвхөн целийн чиглэл ба  түүнд хүртлэх зайг баримжаалах   аргаар целийг зааж болно.
      Жишээлбэл: зүүн гар талаас, 450 м, ТАНК гэх мэт. Энэ тохиолдолд гранатомётчин нь зөвхөн зүүн гар тал руугаа хараа шилжүүлэн хянах замаар целийг богино хугацаанд илрүүлэн гал явуулах  болно.


Сонсогчид байлдааны талбар дээр байгаа целиүдийг тодорхой заах ёстой. Жишээлбэл: “Бөөн тоосны дунд танк” гэх мэт.
1
2
3
4
5




















3.






































3.




















Гал
засварлах





































Гал
засварлах












20
 минут





















20 минут





















30 минут
       Сум целиэс давсан буюу дутсан үед гал засварлах

    Шагайх цэгийг буруу сонгосон, овоог хэт нам буюу өндөр шагайсан, эсвэл харааны самбар дээрх зайг буруу сонгосноос болдог. Yүнээс гадна, буудах үед буулгах гохыг хэт огцом угзарч татсанаас сум дутах  буюу гударч тусдаг.
Сум давах буюу дутсан тохиолдолд сум туссан газар /цэг/-ыг тогтоож, түүнээс цель хүртлэх зайг нүдэн баримжаа /дуран/-гаар тодорхойлно.
Гал засварлагч нь сум хаана туссаныг  буудагчид хэлж, авах арга хэмжээг заана. Жишээлбэл: 100м  давлаа /дутлаа/ харааг 1 хуваарь татаж, /түлхэж/, эсвэл дор нь /дээр нь/ шагайж,  ГАЛЛА  гэх мэт.


Сум целийн хажуу талаар хазайх үед гал засварлах

Гал засварлагч нь анхны буудлагын үр дүнг хянаж, баруун /зүүн/ тийш ямар хэмжээнд /метрээр, мянганы хуваарь, гарын дорх материал ашиглан барагцаагаар тодорхойлж/ хазайсныг буудагчид сануулна.
Ийм алдаа гарах үндсэн шалтгаан нь овоо хөдөлсөн, хажуугийн засварууд, угтуулгыг буруу тооцоолсон, эсвэл буудагчийн ур чадвар дутагдалтайд оршдог.






Сум целийн хажуугаар хазайн, давах /дутах/ үед гал засварлах

Сум баруун тийш хайзаж, сум дутсан үед целийг заах


100 метр орчим хүртэл давсан бол харааг нэг хуваарь ухрааж, мөн тийм хэмжээнд дутсан бол харааг нэг хуваарь түлхэж дахин буудна. 2 дахь сумны тусгалыг ажиглаж давалт ба дуталт хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхойлж, түүндээ нийцүүлэн шагайх цэгээ сонгох ёстой.
Ийм байдлаар хэд хэдэн удаа буудаад дутагдал давтагдаж байвал алдаа бууны хараа овоо /дуран хараа/-ны тохиргоонд эсвэл сонсогчийн дадлагад байна гэж үзэж болно.

    




     Гал засварлагчийн зүүн /баруун/ талд....тийм... зайнд шагайж ГАЛЛА командаар хоёр дахь буудлагыг хийж, гарсан алдааг дахин тодорхойлж, засварыг үргэлжлүүлэн хийнэ.
     Дээрх дутагдал дахин давтагдаад байвал бууны овоо, хараа хэрэгслэлийн тохируулгыг шалгаж илэрсэн дутагдлыг арилгана.




    Зурагт үзүүлснээр баруун тийш 0-05 өнцгөөр хазайжээ. Дараа нь дутсан холын зайг нүдэн баримжаагаар тодорхойлно. Манай жишээн дээр 50м дутжээ.

     Гал засварлагч хазайлт болон дутсан хэмжээг буудагчид анхааруулан хэлж, зүүн тийш 0-05, дунд нь шагайж ГАЛЛА команд өгнө. 2 дахь буудлагын үр дүн ямар байснаас дараагийн засвар хамаарна.
Хичээлийн төгсгөл хэсэг-15 минут
4.
Хичээлийн төгсгөл
15 минут
Хичээлийн явц байдлын талаар өөрийн дүгнэлтийг өгөх, дараагийн хичээлд юу бэлтгэх талаар даалгавар өгч, хичээлийг дуусгах
Сонсогчид өөрсдийгөө хэрхэн оролцсон талаарх үнэлгээг сонсож, дараагийн хичээлийн даалгаврыг тэмдэглэн авах
 
  













No comments: