ЛЕКЦ


СЭДЭВ №1, ХИЧЭЭЛ №1: Байлдаанд цэргийн алба
 хаагчийн үүрэг, хариуцлага

Цэргийн алба хаагч бүрийн үүрэг, хариуцлагаа ухамсарлан, ягштал биелүүлэх нь ялалтад хүрэх гол нөхцөл мөн. Байлдаанд цэргийн алба хаагчийн гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг нийтлэг ба албан тушаалын  гэж хоёр ангилна. Нийтлэг үүрэгт гүйцэтгэх албан тушаал, байлдааны талбар дээр эзэлж буй байр, эзэмшиж байгаа зэвсгийн төрлөөс үл хамааран, цэргийн алба хаагч бүрийн нийтээр дагаж мөрдөх үүрэг, хүлээх хариуцлага хамаарна. Харин албан тушаалын үүрэгт тухайн албан тушаалтны байлдаанд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага багтана.
1.    Байлдаанд цэргийн алба хаагчийн нийтлэг үүрэг
Байлдааны талбар дээр цэргийн алба хаагч  нь дараах нийтлэг үүрэгтэй бөгөөд тэр нь түүний хүлээх хариуцлагын илэрхийлэл болно.
Text Box: - Тасаг (баг, байлдааны хос, гурвал, бүлэг)-ийн үүргийг мэдэх;
- Байлдааны журам дахь өөрийн байр,  гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг мэдэх, түүнийг чадварлаг биелүүлэх;
- Дайсны байрлал, тоо, зэвсэглэл, ажиллагааны шинж чанар, хүчтэй ба сул тал, эмзэг цэгийг мэдэх;
- Байлдааны үүргээ амжилттай биелүүлэх арга, өөрийн ажиллагааны тактикийг бие даан тодорхойлж чаддаг байх;
- Өөрийн болон нөхрийнхөө аюулгүй байдлыг хангах;
- Байлдааныг амжилттай явуулах талаарх саналаа тасгийн захирагчдаа илтгэх;
- Байлдааны талбарыг байнга хянаж, илэрсэн зүйлийн тухай захирагчдаа илтгэх, нөхдөө мэдээллэх;
- Илэрсэн дайсанд бие даан мэргэн гал явуулах;
- Байлдаанд эрэлхэг зориг, өндөр ур чадвар, авхаалж самбаа гарган ажиллах;
- Газар орон, хамгаалах хэрэгсэл, байлдааны техникийн хамгаалах чанарыг мэдэж чадамгай ашиглах;
- Нуувч, далдлалтыг түргэн төхөөрөмжилж, өнгөлөн далдлах;
- Тэсэрдэг, тэсэрдэггүй төрөл бүрийн саад байгуулж чаддаг байх;
- Дайсны төрөл бүрийн саадыг илрүүлэн аюулгүй болгох ба гарц гаргаж чаддаг байх;
- Өөрийн ба дайсны онгоц, нисдэг тэргийг таних, агаарын цохилтоос өөрийгөө хамгаалж чаддаг байх;
- Байлдаанд захирагчаа хамгаалах;
- Шархагдсан, хордсон тохиолдолд өөртөө ба нөхөртөө анханы тусламж үзүүлэх;
-  Байлдааны машин, бусад техникийг жолоодож чаддаг байх;
- Гарын доор олдсон аливаа зэвсэг, техник, хэрэгслэлийг ашиглаж чаддаг байх;
- Байлдаанд хувийн тооцоо хөтлөх.
Дээр дурдсан нийтлэг үүрэг нь цэргийн алба хаагчийн байлдааны талбар дээрх оюунлаг бүтээлч сэтгэлгээ, чадварлаг үйл ажиллагааны хязгаарлалт болохгүй, харин үндсэн чиг баримжаа юм.
Тасаг /баг, байлдааны хос, гурвал, бүлэг/-ийн  үүргийг мэдэх
Тасаг /баг, байлдааны хос, гурвал, бүлэг/ нь байлдааны талбар дээр цэргийн алба хаагчийн бүрэлдэхүүнд нь ажиллах анхдагч хамт олон юм. Түүний байлдааны үүргийг биелүүлэхэд тухайн хамт олны гишүүн - хүн нэг бүрийн үйл ажиллагаа чиглэгдэх ёстой.  Цэргийн алба хаагч нь өөрийн тасаг /баг, байлдааны хос, гурвал, бүлэг/-ийн байлдааны үүргийг тасгийн захирагчийн байлдааны үүргээс мэдэж, түүнийг биелүүлэхэд оруулах өөрийн  хувь нэмэр, оролцоогоо  ойлгоно.
Rounded Rectangle: Шигтгээ: Байлдааны талбарт цэрэг бүр өөрийн байр, маневрыг мэдэх ёстой.
                                                                            А.В.Суворов.
 


Байлдааны журам дахь өөрийн  байр, гүйцэтгэх үүрэг,
хүлээх хариуцлагаа мэдэх
Тасаг /баг, байлдааны хос, гурвал, бүлэг/-ийн байлдааны журам дахь цэргийн алба хаагчийн байр,  гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тасгийн захирагч тогтооно. Байлдааны журам дахь цэргийн алба хаагчийн байр нь цагийн байдлын нөхцөл, тухайн цэргийн алба хаагчийн  зэвсэг, түүний байлдааны боломж, тасаг, багийнн үүрэг, түүнийг биелүүлэх нөхцөлөөс шалтгаалан, байлдааны журмын төв хэсэгт буюу аль нэг жигүүрт байж болно. Цэргийн алба хаагч нэг бүрийн байлдааны үүргийг тасгийн захирагч тогтоож, байлдааны үүргээрээ заах ба байлдааны явцад тодотгоно. Цэргийн алба хаагч нь байлдааны үүргээсээ хүлээх хариуцлагаа ойлгох ёстой.
Тэр нь үүргээ биелүүлсэнээр тасаг, багийн үүргийг биелүүлэхэд оруулах хувь нэмэр, биелүүлээгүйгээс учирч болох хохирол, хор холбогдлоор тодорхойлогдоно. Байлдаан нь, түүнд оролцогч хүн нэг бүрийн үүрэг, хариуцлагын тогтолцооны нэгдэл мөн. Хэн нэгэн үүргээ хариуцлагатай биелүүлж чадаагүй нь  эрсдлийг бий болгож, байлдааны үр дүнг бууруулах төдийгүй, хохирол амсаж, ялагдах  аюулыг ч буй болгож болох юм.
Rounded Rectangle:   Хэрвээ ЯЦБМ-ын тоот (гранатомётчин) дайсны танкийг устгах үүрэг, хариуцлагаа хэрэгжүүлж чадаагүй бол тасаг, баг  дайсны танкийн дайралтанд өртөж аюулгүй байдал нь алдагдана. 
Харин пулемётчин дайсны танк эсэргүүцэх залуурт пуужингийн суурийг цаг алдалгүй устгаж чадаагүй бол өөрийн танк (ЯЦБМ)-ийг хөнөөгдөх аюулд хүргэнэ. Нэг цэргийн алба хаагчийн хариуцлагагүй явдал нийт тасаг, багийг аюулд учруулж болох жишээ энэ юм.  Байлдааны “алтан дүрэм” ийм буюу.
Дайсны байрлал, тоо, зэвсэглэл, ажиллагааны шинж чанар,
хүчтэй ба сул тал, эмзэг цэгийг мэдэх
Энэ нь тасгийн захирагчийн байлдааны үүргээс тодорхой болох бөгөөд цэргийн алба хаагчийн хувийн ажиглалт, байлдааны туршлагаар тодотгогдоно. Эсрэг байгаа дайсны тухай  бүрэн мэдээлэлтэй байх нь түүнтэй тэмцэх арга, тактикаа зөв боловсруулах анхны өгөгдөхүүн болдог. Түүний хүчтэй талыг саармагжуулах, сул талыг нь ашиглах, эмзэг цэг, хөнөөх агшинг зөв тодорхойлох нь амжилт олох нэг үндэс болно.
Дайсны ажиллагааны шинж чанарыг ойрын ба болзошгүй дараагийн гэж багцаалан хувааж үзэж болно. Дайсны ойрын ажиллагаа нь түүний байлдааны талбар дээрх үйл хөдлөл, манай цэргийн үзүүлж буй нөлөөлөлд өгөх хариу үйлдэл зэргээс илэрнэ. Харин  түүний болзошгүй дараагийн ажиллагааны шинж чанар нь өмнөх байлдааны үр дүн, үүсэж буй болсон тактикийн цагийн байдлын нөхцөлөөс хамааран үргэлжилж, өрнөх онцлогтой юм.
Цэргийн алба хаагч нь дайсны дараагийн ажилгааны шинж чанарыг богино хугацаанд багцаалан тодорхойлж, түүнд өөрийн тактикийн ажиллагаагаа уяалдуулан зохицуулж, гал, цохилтоор дайснаас урьтахыг эрмэлзэнэ. Энэ нь байлдааны идэвхтэй байх зарчмын  нэгэн илрэл болно.
           Байлдааны үүргээ биелүүлэх арга, тактикаа бие даан тодорхойлох
Байлдааны талбар дээрх цагийн байдал нь давтагдашгүй олон хувилбартай байна. Ийм учраас тухайн цагийн байдлын нөхцөлд тохирох өөрийн ажиллагааны арга, тактикийг сонгох шаардлага алхам тутамд тавигдана. Тэр нь оюунлаг байдлаараа дайсныг давамгайлсан, байлдааны ов мэхийг ашигласан, өөрийн байлдааны чадавхийг бүрэн ашиглахад чиглэсэн байх ёстой.
                      Өөрийн болон нөхрийнхөө аюулгүй байдлыг хангах
Байлдааныг аливаа аюулгүй эрсдэлгүй явуулах нь цэргийн урлагийн оргил юм. Гэвч тийм ”туйл”-ын нөхцөл ховор байдаг. Өөрийн болон нөхрийн аюулгүй байдлыг хангах үндсэн арга нь өндөр сонор сэрэмжтэй байх, эрс шийдэмгий ажиллаж, ямагт дайснаас өрсөх, байлдааны талбар дээрх бэлэн байдлаа өндөр төвшинд барьж байх, авхаалж самбаатай ажиллах явдал юм.
Өөрийн болон нөхрийнхөө аюулгүй байдлыг алдагдуулж болох нөхцөл байдлыг урьдчилан мэдэрч, цаг алдалгүй сөрөг арга хэмжээг авах буюу түүнээс зайлсхийж байх  ёстой.
Байлдааны талбар дээр салан задгай байх, сонор сэрэмж алдах, тайвшрах, эргэлзэх явдал гаргах учиргүй. Тэрчлэн, айн балмагдах, сандарч мэгдэх нь аюулгүй байдлаа алдах нөхцөл болно.
          Байлдааныг амжилттай явуулах талаар захирагчдаа саналаа илтгэх
Тасгийн захирагчаас, байлдааны үүргээ амжилттай биелүүлэх аргыг тодорхойлон сонгож авахыг шийдвэр гаргах гэнэ. Тэр нь хамт олны оюун санаанд тулгуурласан байх нь чухал ач холбогдолтой.
“Нэг толгойноос хоёр толгой ямагт илүү” гэдэг. Иймд тасгийн захирагч нь шийдвэрээ гаргахын урьд тасгийнхаа хамт олонтой зөвлөлдөх нь практикт элбэг байдаг.
Цэргийн албан хаагч нь байлдааныг амжилттай явуулах талаар өөрийн санал, бодлоо захирагчдаа илтгэнэ. Тасгийн захирагч нь, захирагдсан цэргийн алба хаагчийн саналыг анхааралтай сонсож,  байлдааныг явуулах өөрийн бодлоготой харьцуулж, аль ашигтай хувилбарыг сонгон шийдвэрээ гаргана.
Тасгийн захирагчийн нэгэнт гаргасан шийдвэр, тавьсан байлдааны үүргийг шүүмжлэх, хянан засварлах эрх захирагдагчдын хэнд ч байж үл болно.
Гаргасан шийдвэртээ тодотгол хийх эрх, ганцхан тасгийн захирагчид хадгалагдана. Захирагч нь гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хэнтэй ч хуваалцахгүй дангаараа хүлээнэ.
                   Байлдааны талбар дээр хяналт явуулж, илэрсэн зүйлийн
талаар захирагчдаа илтгэх, нөхөддөө мэдээлэх
Байлдааны талбар дээр цэргийн алба хаагч бүр хянагч байна. Байлдаанд амжилт олох нэг урьдчилсан нөхцөл нь дайсныг өрсөн илрүүлж устгах, ажиллагааных нь шинж чанарыг  дагуулж хянах явдал юм.
                          Илэрсэн цельд бие даан мэргэн гал явуулах
Гал нь дайсныг устгах цорын ганц арга мөн. Гал нь ямагт мэргэн байх ёстой. Энэ шаардлага дараах нөхцөл байдлаар үндэслэгдэнэ.
1.  Дайснаас өрсөн түүнийг устгах нь ялалт мөн.
2.  Цэргийн алба хаагчийн биедээ авч явах галт хэрэглэлийн тоо ямагт хязгаарлагдмал байдаг.
3.  Орчин үеийн байлдааны хүчирхэг зэвсгийн галт хэрэглэлийн зарцуулалт нь их өндөр юм. Энэ нь хэмнэхийг шаардана.
4.  Цэргийн албан хаагч галын бэлтгэлийн бэлтгэлжилтийн төвшингөөрөө, целийг сөнөөх магадлал нь 0,5-аас багагүй байвал зохино. Энэ нь 10 удаа буудахад ядаж 5 онож байх чадвар бөгөөд хамгийн доод шалгуур үзүүлэлт болно.
              Цэргийн алба хаагч нь илэрсэн целийг захирагчийн командаар буюу биеэ дааж устгана. Шагайлгүй таамгаар буудах, онолгүй сум гарздах нь тэвчих аргагүй дутагдал мөн. Энэ нь, заримдаа, цэргийн алба хаагч өөрийг нь болон тасаг, салааг дайсанд илрүүлж, аюулгүй байдлыг нь алдагдуулах шалтгаан ч болж болох юм.
Байлдаанд эрэлхэг зориг, өндөр ур чадвар,
авхаалж самбаатай  ажиллах
Байлдаан нь талуудын оюун ухаан, ур чадвар, авхаалж самбааны өрсөлдөөн юм.
Дайсныг ялахын тулд, түүнийг давамгайлах шаардлага тавигдана. Оюун ухаанаар давамгайлах нь бий болсон цагийн байдлын онцлог, өөрчлөлтийн чиг хандлагыг дайснаас өрсөн мэдэрч, түүнийг угтсан хариу үйлдэл хийх чадвар юм.
 Цэргийн алба хаагчийн байлдааны өндөр ур чадвар нь, юуны өмнө, зэвсэг, байлдааны техникээ чадамгай ашиглаж, богино хугацаанд түүний гал, цохилтоор дайсныг хөнөөснөөр илэрнэ. Үүнд дайсны байлдааны боломж, тактикийн ажиллагааны тухай онолын сайн мэдлэгтэй байж, байлдааны өрнөлтийн дараагийн үйл явцыг урьдчилан зөв төсөөлж, түүнийг ухаалагаар угтан тосох чадвар чухал ач холбогдолтой.
Байлдааны талбар дээрх цэргийн алба хаагчийн авхаалж самбаа нь сандарч тэвдэн, өөрийгөө удирдах  чадвараа алдалгүй байж, цагийн байдлын онцлог, дайсны сул тал, эмзэг цэг, түүнийг хөнөөх таатай агшинг богино хугацаанд зөв тодорхойлох боломжийг олгоно.
Газар орон, хамгаалах хэрэгслэл, байлдааны техникийн
хамгаалах чанарыг мэдэж, чадамгай ашиглах
Цэргийн алба хаагч нь, зөвхөн өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж эрсдэлээс зайлж чадснаар байлдааныг үргэлжлүүлэн явуулж чадна. Үүнд газар орон, хамгаалах хэрэгслэл, байлдааны техникийн хамгаалах чанарыг мэдэж, түүнийг чадамгай ашиглах явдал чухал ач холбогдолтой. Хамгаалалт нь:
1.    Дайсны хяналт, тагнан илрүүлэх хэрэгслэлийн илрүүлэлтэд өртөхгүй байх;
2.    Дайсны зэвсгийн харааны галаас ангид байх;
3.    Үй олноор хөнөөх төрөл бүрийн зэвсгийн хөнөөх хүчин зүйлд автахгүй байх;
4.    Байгаль, цаг уурын аюулт үзэгдлийн нөлөөнөөс ангид байх;
5.    Аюул учруулж болох бусад юмс, үзэгдэл (түймэр, үер,  араатны довтолгоо, хорт шавьж, мөлхөгчийн хөнөөл гэх мэт)-ээс зайлсхийх ба хохиролгүйгээр даван туулах нөхцөлийг хангах зэрэг олон талтай.
Rounded Rectangle:    Шигтгээ: Газар орон бол байлдааныг амжилттай явуулах “холбоотон” мөн.
Газар орон, түүн дээрх юмс нь хамгаалалтын хамгийн түгээмэл хэрэгслэл мөн. Тэр нь дайсны хяналт, харааны гал, цохилтоос далдлах, нууцаар хөдөлгөөн, маневр үйлдэх, ажиллагааны тактикийн шинж чанарыг нууцлах боломжийг олгоно.

Хамгаалах хэрэгслэл нь нэг бүрийн ба нийтийн гэж ангилагдана.
Нэг бүрийн хамгаалах хэрэгслэлд дуулга, сум үл нэвтрэх хантааз, өвдгөвч, тохойвч, хамгаалалтын нүдний шил, үйл олноор хөнөөх зэвсгээс хамгаалах  газ эсэргүүцэгч, нөмрөг цув, оймс, бээлий, төрөл бүрийн хамгаалах тусгай хэрэгслэлүүд (усны аврах хантааз, уулын тусгай хэрэгслэлүүд гэх мэт) зэрэг багтана. Цэргийн алба хаагч нь тэдгээрийг богино хугацаанд, технологийн дагуу зөв ашиглаж чаддаг, хамгаалах хэрэгслэлтэйгээр  удаан хугацаанд ажиллаж дадлагажсан байх ёстой.
Нийтийн хамгаалах хэрэгслэлд төрөл бүрийн инженерийн төхөөрөмж  (щель, блиндаж, хорогдох байр) тусгайлан засаж төхөөрөмжилсөн барилга байгууламж, хээрийн байгууламж, газар орон дээрх агуй, хонгил, жалга, гуу, уулын бартаа, хад чулуу, ой мод зэрэг багтана.
Байлдааны  техникийн нэг зориулалт нь бие бүрэлдэхүүнийг дайсны гал, цохилт, гадны бусад хөнөөлт хүчин зүйлээс хамгаалах явдал юм. ЯЦБМ, хуягт тээвэрлэгчийн хуяг нь буудлагын зэвсгийн сум, гранат, их бууны сумны хэлтэрхийгээс бие бүрэлдэхүүн, доторх тоног хэрэгслэлийг хамгаалах чадвартай. Тэдгээрийн найдвартай битүүмжлэл, агаар шүүгч төхөөрөмж нь радио идэвхит болон химийн  хорт бодис,  бактерлогийн хоруу чанарт  бичил биетийн тархалтаас хамгаална. Үй олноор хөнөөх зэвсгийн хөнөөх хүчин зүйлийг ЯЦБМ, хуягт тээвэрлэгч 4 дахин, автомашины  бүхээг, тэвшний бүрхүүл 2 дахин бууруулдаг.
Үүнээс гадна, ЯЦБМ, хуягт тээвэрлэгч нь өөрийн баг, тасгийн бүрэлдэхүүний байлдаанд ая тухтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх, аюулгүй байдлыг  хангах зориулалт бүхий төрөл бүрийн хэрэгслээр тоноглогдсон байна (өдөр, шөнийн хараа хяналтын хэрэгслэл, холбооны хэрэгслэл, дотоод ярианы  төхөөрөмж, цэвэр агаар оруулах сэнст шүүгч төхөөрөмж, радиацын ба химийн тагнуулын багаж, түймэр эсэргүүцэх төхөөрөмж, гал унтраагуурууд,  дулаацуулах төхөөрөмж гэх мэт).
Нуувч, далдлалтыг түргэн төхөөрөмжилж, өнгөлөн далдлах
Байлдааны талбар дээр цэргийн алба хаагч нь цаг ямагт өөрийгөө  хамгаалах боломжийг дээшлүүлж байх ёстой. Үүнд, нуувч далдлалтыг богино хугцаанд төхөөрөмжилж, өнгөлөн далдлах  явдал чухал байр эзлэнэ. Нуувч  гэдэг нь галын хэрэгслэлээр гал явуулах зориулалт бүхий инженерийн бэхлэлтийн анхан шатны төхөөрөмж юм.
Харин далдлалт нь гал явуулдаггүй техник хэрэгслэлийг дайсны хяналт, цохилтоос  нуух, хамгаалах зорилгоор газар орон дээр байгуулах төхөөрөмж болно. Нуувч, далдлалтыг төхөөрөмжлөх, өнгөлөн далдлах журмыг Vl бүлгээс уншина уу.
Тэсэрдэг, тэсэрдэггүй төрөл бүрийн саад байгуулах.
Байлдааны талбар дээр дайсны хөдөлгөөн, маневрыг саатуулах, тэдэнд хөнөөл үзүүлэх чухал хэрэгсэл нь инженерийн төрөл бүрийн саадууд юм.  Инженерийн саадыг тэсэрдэг ба тэсэрдэггүй гэж ангилна.Тэсэрдэг саадад - танк эсэргүүцэх ба явган цэрэг эсэргүүцэх мина, төрөл бүрийн фугас, тэсрэх цэнэгүүд багатана.


Buduuvch_3.1.jpg

Тэсэрдэггүй саадад  - төрөл бүрийн ухмал саад, өргөст торон саад, саадын хийцүүд, байгалийн юмс(үхэр чулуу, ургаа ба унанга мод, газрын бартаа,

  4 хүнтэй бүлгээр танк эсэргүүцэх минийн талбай
байгуулах бүдүүвч.
усан саадууд гэх мэт)-ийг ашиглан байгуулсан саад багтана. Төрөл бүрийн мэргэлжлийн цэргийн алба хаагч нь инженерийн төрөл бүрийн саад байгуулж, тэдгээрийн хийцийг бэлтгэж чаддаг байх ёстой. Байлдааны явцад жагсаалын тоотоор минийн талбай байгуулах явдал элбэг тохиолдож болно
Минийн талбайн эгнээ, завсар хоорондын зай, минийн байрлал нь газар орны шинж чанар, дайсны ажиллагааны онцлогоос хамааран янз бүрийн бүдүүвчээр байгуулагдаж болно.
Фугас байгуулах
Фугас нь тэсрэлтийн хүчтэй цохих долгионоор дайсныг хөнөөх төхөөрөмж юм. Түүнийг, ихэвчлэн, дайсны гарцаагүй ирэх зам, явц, гарц, газар орны нарийссан хэсэгт байгуулна. Тэсрэлтийн хүчийг нэмэгдүүлэхийн тулд фугасыг цооног ухан тавих ба нэмэлт тэсрэх бодисоор хүчжүүлж нягт нямбай өнгөлөн далдална. Фугас нь, гол төлөв, удирдлагатай байна. Уулархаг районд чулуун нуранги үүсгэх зорилгоор фугас тавих тохиолдол бий.
              Дайсны төрөл бүрийн саадыг илрүүлэн аюулгүй болгох,
                                              гарц гаргах
Цэргийн алба хаагч нь дайсны танк эсэргүүцэх болон явган цэрэг эсэргүүцэх төрөл бүрийн саадын тагнагдах шинж, мина, фугасын зохион байгуулалт, ажиллагааны зарчим, тэдгээрийг аюулгүй болгох арга, аюулгүйн техникийн арга хэмжээг мэддэг, биечлэн гүйцэтгэх дадлага чадвар эзэмшснээр энэ үүргээ амжилттай биелүүлж чадна. Үүний тулд, минагүйжүүлэх иж (КР- комплекс разминирования), мина эрэгч (ИМП,МИВ)-ийг чадамгай ашигладаг байвал зохино.
Минагүйжүүлэх хэрэгслэл /КР/ нь танк эсэргүүцэх болон явган цэрэг эсэргүүцэх мина, минийн зангыг илрүүлэх, тэмдэглэх, тавьсан газраас нь авах зориулалттай. Тэр нь:
-       Угсардаг тэмтэрүүл -  6 ш
-       30 м-ийн урт оосортой зангуу -  3 ш
-       Мина тэмдэглэх дарцаг -  60 ш
-       Дамартай 100 м-ийн урттай хар цагаан алаг тууз -  2 ш
-       Өргөст төмөр утас таслах хайч - 1 ш
-       Гэр хайрцаг, дамрын бүрхүүл уутнаас бүрдэнэ
Мина эрэгч /ИМП, МИВ/ нь хөрсөнд болон цасанд тавьсан металлаар хийсэн гэр, тэсрүүлэгчтэй минийг хайх зориулалттай, индукцийн зарчмаар ажилладаг багаж юм. Зарим мина эрэгчийн тактик-техникийн өгөгдөхүүнийг хүснэгт-3.1-д үзүүлэв.
Хүснэгт- 1. Мина эрэгчийн тактик-техникийн өгөгдөхүүн
Үзүүлэлт
ИМП
МИВ
                        Нийт жин, кг
Хайх бүсийн өргөн, см
Минийн илэрүүлэх гүн, см:
ТМ-57
МУВ- тэсрүүлэгчтэй ПМД-6
Усанд тагнуул хийх гүн, м
1  цагт шалгах талбай, м2:
Зосоогоор хайгуул хийхэд
Хэвтээгээр хайгуул хийхэд
7
30

40 хүртэл 8хүртэл
1,2 хүртэл

250 хүртэл
   100 хүртэл
11
30

40 хүртэл
10 хүртэл


100 - 200

Өөрийн ба дайсны нисэх онгоц, нисдэг тэргийг таних,
 агаарын цохилтоос өөрийгөө хамгаалах
Өөрийн ба дайсны нисэх онгоцыг, тэдгээрийн хэлбэр, их бие, сүүлний хэсэг дэх ялгах тэмдэг, харилцан таних дохиогоор танина.
Дайсны нисэх онгоц, нисдэг тэрэгний цохилтоос хамгаалахын тулд цэргийн алба хаагч нь түүний цохилт хийх гэж байгаа шинж тэмдгийг бие даан илрүүлж,чаддаг байвал зохино. Нисэх онгоц, нисдэг тэрэг нь, ихэвчлэн, агаараас шумбан дайрах, төрөл бүрийн эргэлт хийн довтлож, бөмбөгдөх, пуужингаар харвах, их буу, пулемётоор буудах,  нисдэг тэрэг нь уул, газрын бусад бартааны цаанаас отолтоос гэнэт гарч ирэн, удирдлагатай ба удирдлагагүй пуужингаар харвах, их буу, пулемётоор буудах аргаар цохилт хийнэ.
 Дайсны агаарын цохилтын районд байгаа цэргийн алба хаагч нь ойролцоо байгаа инженерийн байгууламж, газар орны өнгөлөн далдлах, хамгаалах чанарыг ашиглан өөрийгөө хамгаална.
Цахилгаан соронзон долгион цацруулагч хэрэгслэлийг унтраавал зохино. Дулаан ялгаруулагч техник хэрэгслэл, ахуйн төхөөрөмжөөс гарч байгаа дулааныг сарниулах, халхлах арга хэмжээг авна. Бололцоогүй нөхцөлд тэдгээрээс холдон, аюулгүйн зайд гарна.
 Цэргийн алба хаагч нь өөрийн онгоц, нисдэг тэрэгэнд “ би өөрийн  цэрэг” дохиог өгч чаддаг, тэдний “би өөрийн онгоц” дохиог таньдаг байх ёстой. Цэргийн алба хаагч бүр нам өндөрт нисэж байгаа дайсны нисэх онгоц, нисдэг тэрэг, агаарын бусад цельд өөрийн хувийн зэвсгээр мэргэн гал явуулах дадлага эзэмшсэн байна.
Байлдаанд захирагчаа хамгаалах
Бүх шатны захирагч нь салбар, ангийн байлдааныг зохион байгуулан удирдаж, ялалтад хүргэх гол албан тушаалтан юм. Түүний шийдвэр ямагт эцсийн байж, тушаал нь заавал хэрэгжих ёстой эрх зүйн акт юм. Тэр нь өгсөн хэлбэр /амаар, бичмэл, зурмал захирамжаар,  болон бие холбоочин, холбоо,  дохионы хэрэгслэлээр дамжуулсан/-ээс үл хамааран нэгэн адил хүчин төгөлдөр байна.
Байлдаанд захирагч жагсаалаас гарах нь  тасаг (салаа)-ийн байлдааны чадавхид үлэмж хэмжээний сөрөг нөлөө үзүүлдэг. Учир нь тасаг, салааны байлдааны чадавхид,  захирагчийн байлдааны чадавхийн итгэлцүүр томоохон байр суурь эзэлдэг юм. Ийм учраас захирагчийн аюулгүй байдлыг хангаж, түүнийг хамгаалах нь цэргийн алба хаагч бүрийн үүрэг байдаг.
Шархадсан, хордсон тохиолдолд, өөртөө болон нөхөртөө
                                                 анхны тусламж үзүүлэх
Шархадсан болон хордсон, бусад аюултай байдалд орсон тохиолдолд анхны тусламж зөв үзүүлэх нь өөрийн болон нөхрийнхөө амь насыг аварахад чухал ач холбогдолтой. Цэргийн алба хаагч нь цус тогтоох, чангалуур тавих, эмнэлгийн нэг бүрийн боодол болон гарын доорх материал ашиглан боолт хийх, мөчинд чиг тавих, зохиомол амьсгал хийх, живсэн нөхрийнхөө хэвлий, уушигнаас усыг гаргах, аянга, цахилгаан гүйдэлд цохиулсан нөхцөлд  цахилгаангүйжүүлэх, ухаан алдсан нөхөртөө газ эсэргүүцэгч, хамгаалах хэрэгсэл өмсүүлэх, нэг удаагийн тариураар тарих дадлага эзэмшсэн байх ёстой. Цэргийн алба хаагч нь шархадсан нөхрөө, юуны өмнө, далдлалтад оруулж, дахин дайсны галд хөнөөгдөхөөс сэргийлэх арга хэмжээг авна. Дараа нь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд, энэ тухай захирагчдаа илтгэн, түүний байгаа байрыг тэмдэглэнэ.
Хүн эмнэлэгийн  заавал биелүүлэх нормативууд
Хүснэгт-2. Хүн эмнэлэгийн заавал биелүүлэх нормативууд

д/д

Нормативын нэр
Үнэлгээ
А
В
С
Д
F
1
Эмнэлгийн нэг бүрийн боодол задлах

20сек
25сек
30сек


2
Боолт тавих:
-       Нүд боох
-       Чих боох
-       Тохой, өвдөгөнд боолт тавих
-       Мөрний үед боолт тавих
-       Цээжинд 8 тоо хэлбэрийн боолт тавих
-       Шагайны үед боолт тавих


1.40”
1.20”
1.10”
1.20”

2.20”
1.10”


1.45”
1.30”
1.20”
1.25”

2.30”
1.20”

1.55”
1.40”
1.30”
1,40”

2.50”
1.30”









Дээрх нормативыг хангаагүй тохиолдолд
3
Цус тогтоох, резин чангалуурыг гуя, мөрөнд тавих.

18”

20”

25”
4
Алчуур(гарын доорхи материал)ашиглан гуя, мөрөнд чангалуур тавих

35”

40”

45”
5
Гарын доорх материал ашиглан чиг тавих:
-       Мөрний ясны хугаралтад
-       Шуу чөмөгний ясны хугаралтад



2.30”
2.10”


2.50”
2.10”


3.30”
2.4О”
6
Хордсон хүнд газ эсэргүүцэгч өмсгөх
11”
12”
14”
7
Эмнэлгийн нэг бүрийн боодол дахь нэг  удаагийн тариур ашиглах

14”

15”

18”
8
Шархтанг хуягт тээвэрлэгчээс татан гаргах

35”

40”

45”
9
Шархтанг ЯЦБМ-аастатан гаргах/3-4 хүнтэй тоот/

1.10”

1.20”

1.40”
10
Шархтанг 15м-т байгаа далдлалтад оруулах

1.30”

1.35”

1.40”


Тайлбар: Нормативыг биелүүлэх нөхцлийг, нормативын эмхтгэлээс үз.
Байлдааны машин, бусад техникийг жолоодож чаддаг байх
Тасаг (салаа)-ийн байлдааны чадавхийн үлэмж хэсгийг байлдааны техник (ЯЦБМ, хуягт тээвэрлэгч) эзэлнэ. Механикч-жолооч /жолооч/ жагсаалаас гарсан нь тасаг (салаа)-ийн байлдааны чадавхийг огцом бууруулах шалтгаан болох учиргүй.
ЯЦБМ-ны механикч-жолооч жагсаалаас гарсан тохиолдолд, түүнийг багийн дарга, хуягт тээвэрлэгчийн жолоооч жагсаалаас гарсан тохиолдолд, десантад байгаа аль нэг цэргийн алба хаагч (ихэвчлэн буудагч) түүнийг орлоно. Гэвч цагийн байдлын нөхцөлөөс шалтгаалан тасгийн бие бүрэлдэхүүний хэн нь ч механикч-жолооч /жолооч /-ийн үүргийг биелүүлж чаддаг байвал зохино.
Гарын дор олдсон аливаа зэвсэг, техник,
хэрэгслэлийг ашиглаж чаддаг байх
Энэ үүрэг нь байлдааны явцад тохиолдож болох цагийн байдлын нөхцөлөөс урган гарна. Байлдааны үед зэвсэг техник гэмтэж, жагсаалаас гарах, сум галт хэрэглэл дуусах, тасаг, салаа, тэр ч байтугай, цэргийн алба хаагч ганц нэгээрээ гол хүч, салбараасаа таслагдаж дайсны бүслэлт, хүрээнд орох зэрэг эгзэгтэй мөч тохиолдож болно.
Ийм нөхцөлд цэргийн алба хаагч нь гарын дор олдсон зэвсэг, техник, тэмцэл явуулахад ашиглаж болох бүх хэрэгслэлийг чадамгай ашиглаж чаддаг байвал зохино.  Дайснаас олзолсон зэвсэг, техник, хэрэгслэлийг ашиглаж чаддаг байх нь цэргийн алба хаагчдад тавигдах, заавал хэрэгжүүлвэл зохих нэмэлт шаардлага мөн. Байлдааны явцад алагдсан, шархадсан, бууж өгсөн дайсны нэг бүрийн зэвсэг, галт хэрэглэл, гранатыг хураан авч нөөцлөнө. Энэ талаар салааны захирагчийн орлогч, ротын жагсаалын дарга нар тэргүүн ээлжинд анхаарал тавина.
Байлдаанд хувийн тооцоо хөтлөх
Байлдааны явцад   хөнөөж, жагсаалаас гаргасан дайсны тоо хэмжээ  нь цэргийн алба хаагч бүрийн ялалтад оруулсан хувь нэмэр, эх оронч баатарлаг тэмцлийн  илэрхийлэл, хувийн бахархал мөн. Цэргийн алба хаагчийн байлдааны хувийн тооцоо нь түүний эх орныхоо өмнө байгуулсан гавьяаг хэмжих анхан шатны тоо бүртгэл болно. Хөлсний армид хувийн тооцоо нь  хөдөлмөрийнх нь үнэлэмж, цалин хөлсний хэмжээг нь тодорхойлох шалгуур болдог.
 Өнгөрсөн дайнуудын сургамжаас үзэхэд онгоц, нисдэг тэрэг, танк, хуягт  машины их бие, их бууны хуяг халхавчин дээр од тавих, бууны мөрлөгч дээр хэрчлээс хийх, өдөр тутмын хувийн тэмдэглэл хөтлөх, байлдааны журналд тэмдэглэх зэрэг олон арга хэлбэрээр дайчид хувийн тооцоо хөтлөж байсан байна.
  Орчин үед байлдааны хувийн тооцоо хөтлөхөд төрөл бүрийн цахим хэрэгслэл  (гар утас, удирдлагын тоон системийн хэрэгсэл гэх мэт)-ийг ашиглах боломж бий болжээ.
Байлдааны хувийн тооцоо нь цэргийн алба хаагч-Таны байлдааны нэр төрийг илэрхийлнэ.
2.    Явган (мотобуудлагын) тасгийн захирагчийн үүрэг, хариуцлага
Явган (мотобуудлагын) тасгийн захирагч нь байлдаанд тасгаа чадварлаг удирдах албан тушаалын үүрэгтэй. Тэр нь тасгийнхаа бие бүрэлдэхүүний биеийн болон оюуны чадавхийг дайчилан нэгтгэснээр; хүн нэг бүрийн болон тасгийнхаа байлдааны ур чадвар, чадавхийг байнга өсгөн нэмэгдүүлсэнээр; эрсдэл хохиролгүйгээр байлдааны үүргээ биелүүлэх уран арга ухааныг олох авьяас чадварыг эзэмшснээр тус тус илэрнэ. Тасгийн захирагч нь байлдаан явагдах орчинг тасралтгүй судлан, цагийн байдлыг тогтоож, түүний эерэг ба сөрөг талыг зөв төсөөлөх, богино хугацаанд үндэслэлтэй шийдвэр гаргах, өөрийн тасгийн давуу талыг хөгжүүлэн ашиглах, учирч болзошгүй эрсдэлээс тасгаа зайлуулан гаргах чадварыг эзэмшисэн байвал зохино.
Тасгийн захирагчийн албан тушаалын үүрэг ба хариуцлага:
Text Box: - Тасгийн аюулгүй байдлыг тасралтгүй хангах; 
- Цагийн байдлын тухай мэдээг цуглуулж, задлан шинжлэх, түүний өрнөлтийг урьдчилан тодорхойлох;
- Байлдааны талбар дээрх тактикийн ажиллагааны загварчлагдаагүй шинэлэг арга хэлбэрийг тодорхойлж, хэрэгжүүлэх;
- Богино хугацаанд ухаанлаг шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах;
- Байлдааны талбар дээрх бэлэн байдлын зэргийг тогтоож, сахиулах; 
- Тасгийн байлдааны чадавхийн итгэлцүүр 0.6-аас багагүй байгаа эсэхэд хяналт тавьж, түүнийг өндөржүүлэх арга хэмжээ авах;
- Тасгийн бие бүрэлдэхүүний эрүүл мэнд, байлдааны үүрэг биелүүлэх бие бялдар, сэтгэл зүйн бэлэн байдлыг хангах, сэргээх;
- Зэвсэг, байлдааны техникийн бэлэн байдлыг хангах;
- Сум галт хэрэглэл, шатахуун бусад материал хэрэгслийн зарцуулалтад хяналт тавих, зарцуулалтын норм тогтоох, тэдгээрийн 50 ба 75 хувийг зарцуулсан тухай салааны захирагчид илтгэх;
- Байлдааны зэвсэг, техникийн засвар үйлчилгээг  технологийн картын дагуу хийлгэх, зэвсгийн мэргэн тусгалыг үе үе шалгах;
- Тасгийн бие бүрэлдэхүүнийг гар, санаа нийлсэн, санаачлагатай эвсэг хамт олон болгон төлөвшүүлж, үйл ажиллагааг нь байлдааны үүргийг чанартай биелүүлэх нэгэн зорилгод төвлөрүүлэх;
- Тасгийн бие бүрэлдэхүүний сэтгэл санааны байдлыг мэдэж, эрэлт хүсэлт, сэтгэл зүйн хатуужлын өндөр төвшинг хангах, байлдааны чанд сахилгыг сахиулах;
- Тасгийн бие бүрэлдэхүүний санаачлагыг дэмжиж, тэдний саналыг шийдвэр гаргахдаа харгалзан үзэх;
- Биеэр үлгэрлэн манлайлах.
3.  Явган цэргийн байлдааны машины захирагчийн  үүрэг, хариуцлага
Явган цэргийн байлдааны машины захирагч нь өөрийн машины баг (буудагч-оператор, механикч-жолооч)-ийн шууд захирах дарга бөгөөд тасаг, салааны захирагчид захирагдана.
Явган цэргийн байлдааны машины хүчирхэг зэвсэглэл нь явган  тасгийн байлдааны ерөнхий чадавхийн 80 хувь орчмыг бүрдүүлдэг юм. Тийм учраас байлдааны талбар дээр, түүний баг, ялангуяа машины захирагчын үүрэг хариуцлага маш өндөр болно.




Явган цэргийн байлдааны машины захирагчийн үүрэг, хариуцлага:
Text Box: - Явган цэргийн байлдааны машины аюулгүй байдлыг хангах;
- Байлдаанд тасгийн ба өөрийн машины эзлэх байр үүргийг мэдэх;
- Явган цэргийн байлдааны машины байлдааны талбар дээр ашиглах тактикийн үндсийг мэдэж, түүнийг чадамгай ашиглах;
- Байлдааны талбар дээр тасгийн захирагчтай тасралтгүй холбоотой байж , түүний команд дохиог чадварлаг биелүүлэх;
- Явган цэргийн байлдааны машин, түүний зэвсэглэлийн байдалд өдөр тутмын үзлэг хийж, техникийн үйлчилгээ тохиргоог технологийн картын дагуу хийх ажлыг удирдах, илэрсэн гацаа шалтгааныг арилгах арга хэмжээ авах;
- Галт хэрэглэл, шатахууны зарцуулалтад хяналт тавьж. тэдгээрийн 50 ба 75 хувийг зарцуулсан тухай шадар  захирагчдаа илтгэх;
- Тасгийг байлдааны машинд ажиллах үед, тэдэнд дэмжлэг үзүүлэх;
- Байлдааны машины багийн гишүүдийн байлдааны чадавхийн итгэлцүүрийг 0,6 –аас багагүй төвшинд байлгах.
4. Явган цэргийн байлдааны машины буудагч- оператор /хуягт     тээвэрлэгчийн пулемётчин/ -ын үүрэг, хариуцлага
Буудагч-оператор /пулемётчин/ нь байлдааны талбар дээрх цэргийн алба хаагчийн нийтлэг үүргээс гадна, доорх үүрэг хариуцлагыг хэрэгжүүлнэ:
Text Box: - Явган цэргийн байлдааны машин /хуягт тээвэрлэгч/-ы зэвсэг, харааны болон хяналтын багаж хэрэгслэлүүдийг сайн мэдэж, тэдгээрийг байлдаанд байнга бэлэн байлгах;
- Их буу, танк эсэргүүцэх залуурт пуужин, пулемётоор буудах дүрмийг сайн мэддэг, мэргэн гал явуулдаг байх; 
- Зэвсэглэл, харааны хэрэглэл, сумлах-чиглүүлэх болон тогтворжуулах механизмын байдлыг тогтмол шалгаж, тэдгээрт техникийн үйлчилгээ хийх, илэрсэн гэмтлийг тухай бүрт нь арилгах;
- Галт хэрэглэлд үзлэг хийж байлдаанд бэлтгэх, туузыг цэнэглэх, тэдгээрийг тогтоосон байранд нь байрлуулж чаддаг байх;
- Байлдааны талбарыг тасралтгүй хянаж, целийг цаг тухайд нь илрүүлж, захирагчийн командаар болон бие даан найдвартай устгах;
- Явганаар ажиллаж байгаа  тасагаа өөрийн галаар дэмжих;
- Радиостанц, дотоод ярианы төхөөрөмжийг ашиглаж чаддаг, явганаар ажиллах үед тасгийн захирагчийн дохиог хянаж, түүнийг машины захирагч, механикч- жолоочид дамжуулах;
- Дайсны галын дороос явган цэргийн байлдааны машин / хуягт тээвэрлэгч / -ыг гаргаж далдлалтанд хүргэж чаддаг байх;
- Явган цэргийн байлдааны машин /хуягт тээвэрлэгч/-д техникийн үйлчилгээ хийх, засварлахад механикч- жолооч /жолооч/-д туслах;
- Явган цэргийн байлдааны машины буудагч-оператор нь машины захирагчийн үүргийг мэдэж шаардлагатай үед түүнийг орлох.

5. Автоматчин, пулемётчин, гранатомёчны үүрэг, хариуцлага
Тэдгээр нь байлдааны талбар дээр дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ:
Text Box: - Өөрийн эзэмшсэн зэвсгийг сайн мэдэж байлдаанд байнга бэлэн байлгах, түүгээр мэргэн гал явуулах;
- Цэргийн алба хаагч нь хувийн зэвсгээрээ целийг 0,5–аас доошгүй магадлалтайгаар хөнөөж чаддаг байх;
- Тасгийн байлдааны журам  дахь өөрийн байр, хүлээх үүрэг, хариуцлагаа мэддэг байх;
- Байлдааны талбарыг тасралтүй хянаж, илэрүүлсэн целүүдээ чухлаар нь ангилж чаддаг байх, түүнд хүртэлх зай,  буудлагын анхны өгөгдөхүүнийг зөв тодорхойлж, тасгийн захирагчийн командаар болон бие дааж устгах;
- Тасгийн зэвсэглэлд байгаа бүх зэвсгийг ашиглаж, тэдгээрийн мэргэн тусгалыг шалгах, тусгалд оруулж чаддаг байх;
-  Явган цэргийн байлдааны машин /хуягт тээвэрлэгч/-ы нэмэгдэл тоноглол, багаж хэрэгслэлийг ашиглах дадлагатай байх;
- Байлдааны хос, гурвал, бүлгийн бүрэлдэхүүнд ажиллах дадлагатай байх;
- Буудагч-оператор, /пулемётчин/-т  галт хэрэглэлийг бэлтгэх, байрлуулах, зэвсэгтээ үйлчилгээ хийх, механикч-жолооч /жолооч/-д машиндаа үйлчилгээ хийхэд туслах;
- Байлдах ур чадвараа байнга өсгөн нэмэгдүүлэх;  
- Жагсаалаас гарсан нөхрөө орлон ажиллах.
6.    Явган цэргийн байлдааны машины механикч-жолооч/ хуягт  тээвэрлэгчийн жолооч /- ийн үүрэг, хариуцлага
Явган цэргийн байлдааны машины механикч-жолооч /хуягт тээвэрлэгчийн жолооч/ нь дараах үүрэг, хариуцлагыг хүлээнэ:
Text Box: - Явган цэргийн байлдааны машин / хуягт    тээвэрлэгч/-ы  аюулгүй байдлыг хангах;
- Эзэмшсэн байлдааны техникийнхээ зохион байгуулалт,  ашиглалтын дүрмийг сайн мэдэж, түүнийг цагийн байдлын ямар ч нөхцөлд чадамгай жолоодох;
- Эзэмшсэн машиныхаа техникийн үйлчилгээ, тохируулгыг цаг тухайд нь хийж гэмтлийг засварлах;
- Зүүдэг төхөөрөмжүүдийн иж бүрдэлийг хангаж, тэдгээрийн ашиглах журмыг  мэддэг, ашиглаж чаддаг байх;
- Машиндаа суурьлагдсан зэвсгийг ашиглаж, гал явуулж чаддаг байх;
- Аяны болон байлдааны, байлдааны өмнөх журамд тогтоосон байр, хоорондын зай,  хөдөлгөөний хурдыг хатуу барих, хиймэл болон байгалийн саад, усан саадыг чадамгай туулах;
- Газар орныг чадамгай ашиглаж, хөдөлгөөний явцад болон түр зогсолтоос гал нээх ашигтай нөхцөлийг бүрдүүлэх, далдлалт, байгалийн хаалтыг чадамгай ашиглан, машиныхаа аюулгүй байдлыг хангах;
- Машинаа өнгөлөн далдалж, дайсаны дулааны, радио, хэт ягаан туяаны болон бусад удирдлагатай зэвсгийн галаас хамгаалж чаддаг байх;
- Машиндаа суурьлуулсан бүх төрлийн тоног хэрэгслэлийг ашиглаж чаддаг, тэдгээрийг ажиглагаанд байнга бэлэн байлгах;
- Шатахууны зарцуулалтад хяналт тавьж, 50 ба 75 хувийг зарцуулсан тухай захирагчдаа илтгэх, түүнийг хэмнэх бүх талын арга хэмжээ авч байх.
7. Буудагч- эмнэлгийн зааварлагчийн үүрэг, хариуцлага
Буудагч эмнэлгийн зааварлагч нь ротын албан тушаалтан юм. Байлдааны цагт, тасаг (салаа)-т орон тооны бус буудагч- эмнэлгийн зааварлагчийг томилон ажиллуулж болно. Энэ нь байлдааны талбарт цэргийн алба хаагчдын амьд явах хүний эрхийг хангах, эрүүл мэндийг хамгаалах онцгой шаардлагаас урган гарна.
Text Box: - Тасаг (салаа)-ийн эрүүл ахуй, халдвр эсэргүүцэх арга хэмжээг зохион байгуулахад захирагчдаа мэргэжлийн туслалцаа үзүүлэх, гардан зохион байгуулах;
- Зааварлагчийн эмнэлгийн төхөөрөмж, эмнэлгийн тусламж үзүүлэхэд ашиглаж болох гарын доорх материалын нөөц бүрдүүлэх, тэдгээрийг ашиглаж чаддаг байх;
- Байлдааны талбарт шархтан гарч  буй, эсэхийг хянах, тэдний тухай захирагчдаа илтгэх, хүнд шархтанд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, байршлыг нь тэмдэглэх;
- Шархтанг газар орны байдлыг ашиглан далдлах, татан  гаргахад бэлтгэх, аюулгүй байдлыг нь хангах;
- Шархтан цуглуулах байрыг сонгон, төхөөрөмжлөх.
Цэргийн алба хаагчийн аюулгүй байдал, эрүүл чийрэг байдлыг хангаснаар түүний байлдах чадварыг баттай хадгалж чадна. Буудагч-эмнэлгийн зааварлагч нь дараах үүрэг, хариуцлагыг хүлээнэ.
                    














No comments: